Сургалтын танилцуулга:

            Мэдээллийн технологийн хөгжил хурдацтай явагдаж буй өнөө үед хүн бүр программын код унших, бичих чадварыг эзэмших нь гадаад хэл сурахтай адил нэн хэрэгцээтэй зүйл болж байна.

Өнөөдрийн байдлаар ч, ирээдүйд ч ажлын байр Мэдээлэл технологийн салбарт байна гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа учраас дэлхий нийтээрээ үүнд анхаарч, зарим орнууд бага ангиасаа эхлэн суралцагчдад код бичих хичээлийг албан ёсоор сургалтын хөтөлбөртөө оруулан зааж байна.

Үүнийг ч манай орны мэргэжилтнүүд, эрдэмтэд анхаарч энэ чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж эхлээд байна. Тухайлбал Нийслэлийн хэмжээнд “10000 программист” хөтөлбөр хэрэгжүүлэхээр Нийслэлийн ИТХ-аар баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Дархан-Уул аймаг болон бусад аймгуудад ийм төрлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа нь хүүхэд, залуу үеийнхэнд код бичих, унших чадварт тайлагдах нь одоо болон ирээдүйд ямар чухал болж байгааг харуулж байна.

Тиймээс Хөвсгөл аймгийн боловсролын чанар, хүн амын тоо улсад тэргүүлэх хэмжээнд байдаг учраас энэ чиглэлд бусад аймгуудаас  хоцролгүй энэ чиглэлд анхаарч хүүхэд, багачуудыг багаас нь код  унших бичих чадварт сургах, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээлэл технологийн зуунд хувь нэмрээ оруулах иргэн бэлтгэхэд одооноос анхаарч эхлэх зүй ёсны шаардлага тулгарч байна.

Мөн өнөөдрийн цаг үеийн нөхцөл байдал нь сурагч онлайнаар буюу цахимаар бие дааж, өөрийгөө дайчилж, идэвхтэй суралцах нь чухал болж байгааг харуулж байна.

 

Сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх, программчлалын хэлний мэдлэг чадварыг эзэмшүүлэх, ирээдүйн мэргэжлийн чиг баримжаа олгох, Мэдээлэл технологи хөгжсөн нийгэмд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь сургалтын зорилго юм.

 

Хамрах хүрээ:

Хөвсгөл аймгийн бүх ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид, Мэдээлэл зүйн багш нар хамрагдана.

Зорилт:

  • Онлайн сургалт, хэлэлцүүлэг
  • Онлайн сорилго олимпиадууд
  • Шагнаж урамшуулах

Сургалтаас  гарах үр дүн:

Хөвсгөл аймгийн 23 сум, Мөрөн сумын 7 сургууль буюу нийт хамрагдсан суралцагчдид С/C++ хэлээр, анхан дунд шатны төвшинд код бичих чадварыг эзэмшиж, өөрийгөө нээн хөгжүүлэх, цаашид энэ мэргэжлээр суралцаж аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах.

Сургалт зохион байгуулагдах хугацаа, үе шатууд:

Нийт хугацаа 2 сар

7 хоногт

  • 2 доошгүй удаагийн онлайн сургалт
  • com/KHU7 бодлогын сангаас бодлого бодож, дадлага ажил гүйцэтгэх
  • 1 удаа сорилго олимпиад

 

Сургалтын баг

  • Д.Батмөнх

/Тэргүүлэх зэрэгтэй багш, БТА, Улсын мэдээлэл зүйн олимпиадын Аварга, 3 мөнгө, Хүрэл медальт, Аймгийн Мэдээлэлзүйн олимпиадын 12 удаагийн аварга багш/

  • О.Жавхлан /Тэргүүлэх зэрэгтэй багш/

/2019 оны Аймгийн нэрлэсэн жилийн хүрээнд дэх цахим боловсролыг амжилттай хэрэгжүүлэгч, аймгийн Мэдээлэлзүйн олимпиадын 5 удаагийн Дэд аварга/

Сургалтын давуу тал ба ач холбогдол:

  1. Код бичиж сурснаар хүүхэд computational thinking буюу цэгцтэй логиктой сэтгэх, problem solving буюу томоохон асуудлыг задалж үе шаттайгаар шийдвэрлэх, creativity буюу бүтээлч сэтгэлгээтэй болох томоохон ач холбогдолтой.
  2. Сурагчдын бие даасан бүтээлч чадварыг хөгжүүлнэ.
  3. Мэдээлэл технологийн нийгэмд амьдрах ирээдүйн мэргэжилтний суурийг тавих

Хамтран зохион байгуулагч  байгууллага:  Хөвсгөл аймгийн ЗДТГ, БСУГ

  • Цахим боловсрол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн.
  • Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй багш нар онлайн хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.