Зориг сан“, “Швейцарын Хөгжлийн Агентлаг“-аас хамтран хэрэгжүүлдэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өөс бүрдсэн “Активистс” багийн залуус “Гэрээсээ Музейд” төслийг санаачлан, хэрэгжүүлэхээр болжээ. Тус баг нь хөл хорио тогтоосон энэ цаг үед, хүүхэд, залууст үр өгөөжтэй, гар утас, лаптоп зэрэг ухаалаг төхөөрөмжид зарцуулах цаг хугацааг ашигтай байлгах үүднээс дээрх төслийн санааг олсон байна.

Гэрээсээ Музейд” төсөл нь дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед иргэдийн, нэн ялангуяа хүүхэд, залуусын ухаалаг хэрэгсэлд зарцуулах цагийг үр дүнтэй ашиглахад нэмэр болох, технологийн дэвшлийг ашиглан үндэсний өв соёл, түүхэн дурсгалт үзмэрүүдийг олон нийтэд түгээж, мэдээллийг хялбаршуулах зорилготой аж.

Иймд уншигч та “Гэрээсээ Музейд” төслийн хүрээнд эрхлэн гаргах цуврал нийтлэлээр дамжуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй дөрвөн музейн үнэт өв, үзмэрүүдтэй гэрээсээ виртуал технологи ашиглан танилцах боломжтой боллоо.

Тус төслийн хүрээнд Монголын Театрын музей, Улаанбаатар хотын музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ШУА-ын ООГСТ-ийн харьяа Сансар, од эрхсийн ордны онцлох танхим, үзвэрүүдийн талаарх цогц мэдээллийг багтаасан цуврал нийтлэлийг UB.LIFE сайтаас маргаашнаас эхлэн хүлээн аваарай.

Цуврал нийтлэлээ жил бүрийн тавдугаар сарын 18-нд тохиодог Дэлхийн музейн өдрийн хүрээнд уншигчдадаа хүргэж байна. Та музейн аяллыг дөрвөн долоо хоногийн турш даваа гараг бүр музейн виртуал аялал, лхагва гараг бүр музейн онцлох үзмэр, баримтуудыг хүлээн авч уншихаас гадна баасан гарагт музейн мэргэжилтнүүдтэй хийсэн сонирхолтой подкастыг хүлээн авна уу. Мөн гэнэтийн бэлэгтэй асуулт, хариултын уралдааныг бэлдээд байна. Та “Гэрээсээ Музейд” төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.

Энэхүү төсөлд дэмжлэг өгөхийг хүсвэл virtualmuseumub@gmail.com имэйл хаягаар холбогдох боломжтой.