Google компанийг бид хайлтын систем, chrome, Gmail-р нь сайн мэддэг билээ. Гэвч уг компани нь Gmail-тэй л байхад ашиглах боломжтой бидний мэдэхгүй олон үйлчилгээг санал болгодог байна (Лист).

Уг компаний drive, docs, maps, translate, meeting, classroom, hangouts, calendar, scholar гэх мэт маш олон бүтээгдэхүүнийг та gmail-тэй л байхад ашиглах боломжтой. Gmail ЭНД дарж үнэгүй нээх боломжтой.

Google docs:

Энэ нь 4 төрлийн документийн төрөл дээр ажиллах боломжийг олгодог.

Давуу талууд:

  1. Ямар ч нэмэлт орчин шаардахгүй буюу gmail л байхад шууд хандаад ашиглах боломжтой.
  2. Бусад google-н үйлчилгээнүүдтэйгээ интеграци хийдэг. Жишээ нь шууд google drive-д таны файлыг хадгалах, багийнхантайгаа шууд видео call хийн slide-аа танилцуулаад, түүн дээрээ тэмдэглэгээ хийх боломжтой. Үүнийг демо бичлэгэн дээр илүү тодорхой тайлбарлах болно.
  3. Нэг файл дээр олуулаа зэрэг ажиллах боломжтой. Үүнийг та файлаа хүмүүст тодорхой эрхтэйгээр (харах, засах гэх мэт эрхийн сонголттой) хуваалцсанаар боломжтой болно. Хуваалцахдаа уг хүнийхээ gmail-г нэмэх болон sharable link авах буюу шууд хандаад ашиглах боломжтой линк авах гэсэн 2 сонголт байдаг (Demo video).
  4. Нэмэлт фонтууд оруулан түүнийгээ агшиглах боломжтой (Demo video).
  5. Бичсэн зүйлээ цэгцтэй болгох буюу форматанд оруулах боломжтой (Format > Clear formatting).
  6. Тэмдэглэгээ бичээд түүн дээрээ цуг ажиллаж байгаа хүнээ tag-лах боломжтой. Ингэснээр уг tag-лагдсан хүн мэдэгдэл авах юм.
  7. Нетгүй үед ч ашиглах боломжтой. Энэ үед google drive-д таны файл хадгалагддаггүй бөгөөд буцаад неттэй болох үед автоматаар хадгалагддаг.
  8. Автоматаар үгийг томруулах, бутархай тоог хураах гэх мэт хувийн автомат тохиргоог тохируулах боломжтой. (Demo video)
  9. Хэрвээ та англиар бичиж байгаа бол бичиж байгаа үгэн дээрээ хулганыхаа 2-р товчийг дараад define сонголтыг сонгосноор уг үгний дэлгэрэнгүй тайлбарыг нэмэлт цонх нээхгүйгээр шууд харах боломжтой.
  10. Англиар бичиж байгаа бол шууд бичих үгээ хэлснээр таны хэлснийг автоматаар буулгах боломжтой (Tools > Voice typing). Саяхан Google-н Gboard монголоор үг хэлэхэд шууд буулгадаг болсон байсан. Манайхан туршаад үзээрэй.
  11. Хамгийн гол нь та хуучин хэлбэртээ буюу өмнө ажиллаж байсан үедээ очих боломжтой (File > See revision history).

 

Өнөөдөртөө зөвхөн Google docs-н талаар бичье гэж бодож байна. Маргааш classroom-г багш болон оюутан тус бүрээр нь хэрхэн ашиглах талаар оруулна. Та бүхэн өөр мэдэхийг хүсч байгаа зүйлээ коммент хэсэгт үлдээгээрэй. Та бүхэнд харагдахгүй ч надад харагддаг болохоор би харж байгаад дараа дараагийн мэдээллүүдээ бэлтгэх юм. Мөн програмист залуустаа яаж desktop app хийх талаар бичлэг удахгүй оруулнаа. За тэгээд have fun guys.