Өнөөдөр /2020.04.21/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр энэ жилээс сувилагчийн мэргэжлээр суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс бүрэн даадаг болж буй тухай мэдэгдлээ. Ё.Баатарбилэг,

“Улсад сувилагчийн мэргэжил ховордож буйтай холбогдуулж ийм шийдвэр гаргасан. Гэхдээ оюутнуудад голч онооны босго тавигдана. Голч оноондоо хүрсэн сувилагчийн сургуулийн оюутнууд төлбөрөөс чөлөөлөгдөх нь байна” гэсэн юм.