Засгийн газрын ээлжит хурал 08:00 цагаас эхэлжээ.

12 асуудал хэлэлцэх дотор сургалтын төвүүдийг нээх тогтоолыг баталсан байна.

 

Тодруулбал өнөөдрөөс эхлэн 1088 сургалтын төвийг ЭМЯ-ны зөвлөмжийг үндэслэж үе шаттай нээх аж.

 

Ингэхдээ 16-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулна.

Мөн төгсөх ангийн буюу 12-р ангийн 30 мянга орчим сурагчийг сургууль тус бүрт нь танхимын давтлага өгөхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё. Баатарбилэгт даалгажээ.

Өөрөөр хэлбэл нэг сургуульд 40-50 хүүхэд байхаар буюу ангид 10-с хэтрэхгүй сурагч давтлага авч болохоор боллоо.